БАЙГУУЛЛАГЫН МЭЙЛ

Бизнесэд зориулсан
хүчирхэг мэйл

Байгууллагынхаа домэйн нэртэй мэйл хаягаар харилцаж, Монгол хэлтэй вэбмэйл ашиглаарай. Мэйл хаяг, багц болон төлбөрөө хэрэглэгчийн хэсгээс удирдана.

Өөрийн домэйн · Монгол интерфэйс · НӨАТ багтсан үнэ
Вэбмэйлийн жишээ · Товлосон захидал
БАГЦАД БАГТСАН БОЛОМЖУУД

Танай багт хэрэгтэй бүх боломж

Сонирхсон боломжоо сонгож, дэлгэрэнгүй танилцаарай.

ИЛ ТОД ҮНЭ

Багтаа тохирох багцаа сонго.

Нэг мэйл хайрцгийн үнэ. НӨАТ багтсан. Домэйн нэрийн төлбөр ороогүй.

Starter

5 GB / мэйл хайрцаг

Өдөр тутмын харилцаанд тохирох багц.

26,400₮ / жил
Сарын үнэ 2,200₮ · НӨАТ багтсан
Starter сонгох ↗
  • Өөрийн домэйнтэй мэйл
  • Монгол хэлтэй вэбмэйл
  • IMAP / SMTP холболт
  • Байгууллагын админ панел

Багийнхаа зардлыг тооцоол

Сонгосон мөчлөгийн нийт дүн. НӨАТ багтсан.

— / жил
ТАНАЙ БАГТАЙ ХАМТ ӨСНӨ

Хаяг нэмэхэд
төлбөр нь ойлгомжтой.

Нэг байгууллага, нэг сунгах огноо

Анхны төлбөр баталгаажсан өдрөөс 1, 3, 6 эсвэл 12 сарын мөчлөг эхэлнэ. Байгууллага бүр өөрийн огноотой.

Нэмэлт эрхийг үлдсэн хоногоор тооцно

Төлбөрийн хугацааны дундуур эрх нэмэхэд дараагийн сунгалт хүртэлх үлдсэн хоногоор төлбөрийг тооцож, тусдаа нэхэмжлэл гаргана. Сунгах огноо өөрчлөгдөхгүй.

Төлбөрөө нэг дор хяна

Хэрэглэгчийн хэсгээс нэхэмжлэл, төлбөрийн төлөв болон дараагийн хугацааны тооцоогоо харж, нэхэмжлэлээ PDF-ээр татна.

ЭХЛЭХЭД АМАРХАН

Байгууллагын мэйлээ
гурван алхмаар нээгээрэй.

  1. 01

    Багцаа сонго

    Мэйл хайрцгийн багтаамж, тоо болон төлбөрийн хугацаагаа сонгоно.

  2. 02

    Нэхэмжлэлээ төл

    Байгууллага, домэйны мэдээллээ оруулж захиалга үүсгэнэ. QPay QR эсвэл банкны шилжүүлгээр төлнө. Банкны шилжүүлгийг манай баг тулгаж баталгаажуулна.

  3. 03

    Домэйнээ баталгаажуулж, хаягаа үүсгэ

    Төлбөр баталгаажсаны дараа үйлчилгээг идэвхжүүлнэ. Домэйн эзэмшлээ баталгаажуулж, DNS тохиргоогоо хийсний дараа хэрэглэгчийн хэсгээс мэйл хаягаа үүсгэнэ.

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Түгээмэл асуулт

Өөрийн домэйн ашиглаж болох уу?

Тийм. Өөрийн домэйны DNS бичлэгүүдийг MailOcean-д тохируулж мэйл хүлээн авна. Домэйн бүртгүүлэх төлбөр багцын үнэд ороогүй.

Багцын багтаамжийг хэрхэн тооцох вэ?

Багцад заасан багтаамж мэйл хайрцаг бүрд тусдаа үйлчилнэ.

Төлбөрийн мөчлөгөө өөрчилж болох уу?

Болно. Дараагийн сунгалтад 1, 3, 6 эсвэл 12 сарын хугацаа сонгож, үнийг урьдчилан хараад нэхэмжлэл үүсгэнэ. Одоо төлсөн хугацааны дуусах огноо өөрчлөгдөхгүй. Төлсөн сунгалтын нэхэмжлэлийг өөрчлөх боломжгүй.

Ямар төлбөрийн сонголтуудтай вэ?

Захиалга үүсгэхэд нэхэмжлэл гарна. Банкны шилжүүлгийн данс, гүйлгээний утга нэхэмжлэл дээр байна. QPay сонгосон бол захиалгаас нэхэмжлэл, QR төлбөрийн хуудас руу шилжинэ. Картын шууд төлбөрийн холболт бэлтгэгдэж байна.

Мөчлөгийн дундуур хаяг нэмбэл яах вэ?

Үлдсэн хоногийн төлбөрөөр тусдаа нэхэмжлэл үүснэ. Төлбөр баталгаажмагц эрх нэмэгдэж, нийт хаяг нэг өдөр сунгагдана. Дараагийн мөчлөгөө урьдчилан төлсөн бол шинэ хаягийн тэр мөчлөгийн төлбөрийг мөн тусдаа мөрөөр тооцно.

Үйлчилгээний хугацаа хэзээнээс эхлэх вэ?

Анхны төлбөр баталгаажсан өдрөөс эхэлнэ. DNS тохиргоо дуусахыг хүлээж эхлэх огноог хойшлуулахгүй. Хугацаандаа сунгаагүй үйлчилгээг түр зогсооно; мэйлийг автоматаар устгахгүй.

MAILOCEAN-ТАЙ ХОЛБООТОЙ БАЙЯ

Бизнесийн харилцаандаа
өөрийн домэйн нэрийг ашигла.

Бүртгэл үүсгэх ↗