Борлуулагчийн гарын авлагаӨөрийн брэндээр үйлчлэх
MAILOCEAN / БОРЛУУЛАГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Өөрийн брэндээр үйлчлэх

Харилцагчийн вэбмэйлд лого, өөрийн домэйн болон DNS нэр ашиглах.

1. Branding хэсгээ нээх

Идэвхтэй reseller гэрээтэй байгууллагын эзэмшигч ClientArea → Branding хэсэгт орж брэндийн нэр, лого, өөрийн эзэмшдэг домэйноо хадгална.

  1. Жишээ нь example.com гэж оруулбал вэбмэйл хаяг webmail.example.com байна.
  2. PNG, JPEG эсвэл WebP зураг оруулна. Логог хүссэн үедээ шинэчилж эсвэл MailOcean логог сэргээж болно.
Анхдагч вэбмэйл хаяг нь webmail.mail-ocean.com. Өөрийн домэйн идэвхжих хүртэл MailOcean-ийн хаяг, DNS тохиргоог ашиглана.
Хэрэглэгчийн хэсгийн вэбмэйлд нэвтрэх заавар
Жишээ screenshot · Хэрэглэгчийн хэсгийн вэбмэйлд нэвтрэх заавар; вэбмэйлийн inbox биш. Томоор харах ↗

2. Брэндийн домэйнээ баталгаажуулах

Branding хэсэгт гарсан эзэмшлийн TXT, вэбмэйлийн CNAME, MX серверийн A болон SPF-ийн TXT бичлэгийг өөрийн брэндийн домэйнд нэмнэ.

  1. Бичлэгүүд түгсний дараа ClientArea-ийн Тусламж хэсгээр идэвхжүүлэх хүсэлтээ илгээнэ.
  2. MailOcean баг DNS-ийг шалгаж, вэбмэйл хост, HTTPS, мэйлийн нэвтрэлтийг тохируулна.
Домэйныг солих бол одоо ашиглаж буй вэбмэйл болон MX хаягаа шилжүүлэлт дуусах хүртэл ажиллуулна.

3. Харилцагчийн DNS-ийг тохируулах

Идэвхжсэний дараа WHMCS-ээр хуваарилсан харилцагчийн домэйн дээр өөрийн брэндийн MX, SPF-ийн утга гарна. DKIM, DMARC болон эзэмшлийн TXT нь тухайн харилцагчийн домэйнд хамаарна.

  1. Харилцагчийн домэйны дэлгэрэнгүй хэсгээс утгыг хуулж DNS-д оруулна. SPF бичлэг өмнө нь байвал одоогийн бичлэгтэй нэгтгэнэ.
  2. Вэбмэйлээр нэвтэрч, мэйл илгээж хүлээн авахыг шалгана. IMAP, SMTP аппын хувьд зааварт буй MailOcean серверийн нэрийг ашиглана.
Branding хэсэг DNS бичлэгийн утгыг харуулна. Өөрчлөлтийг домэйныхоо DNS үйлчилгээ дээр оруулна.

Тусламж хэрэгтэй юу?

Бүртгэл, холболт болон гэрээний талаар манай багтай холбогдоорой.

info@mail-ocean.com ↗