Борлуулагчийн гарын авлагаWHMCS харилцагчийн хэсэг
MAILOCEAN / БОРЛУУЛАГЧИЙН ГАРЫН АВЛАГА

WHMCS харилцагчийн хэсэг

Харилцагчийн үйлчилгээний хуудсан дахь мэйл удирдлага.

Үйлчилгээ нээх

Харилцагч өөрийн WHMCS бүртгэлээр нэвтэрч, идэвхтэй MailOcean үйлчилгээний дэлгэрэнгүйг нээнэ. Энэ хэсэгт зөвхөн тухайн үйлчилгээний эрхтэй холбоотой мэдээлэл харагдана.

  1. Харилцагч өөрийн WHMCS бүртгэлээр нэвтэрч үйлчилгээнүүдээ нээнэ.
  2. Идэвхтэй MailOcean үйлчилгээний дэлгэрэнгүйг сонгоно.
  3. Домэйн болон хуваарилагдсан эрхийн мэдээлэл нь хүссэн үйлчилгээ мөн эсэхийг шалгана.
Одоогийн WHMCS customer-area модулийн зарим цэс, талбарын нэр Монгол хэлээр харагдана.
WHMCS хэрэглэгчийн хэсгийн мэйл хаягийн жишээ жагсаалт
Жишээ screenshot · WHMCS хэрэглэгчийн хэсэг дэх зохиомол мэйл хаягийн жишээ. Томоор харах ↗

Мэйл хаяг удирдах

Боломжит эрх болон баталгаажсан домэйны хүрээнд хаяг үүсгэх, нэр ба нууц үг шинэчлэх, alias болон дамжуулалт тохируулах, түр зогсоох, сэргээх, архивлах үйлдлүүдийг ашиглаж болно. Төлөв, эрх болон боловсруулалтын дарааллаас хамааран зарим үйлдэл хязгаарлагдана.

  1. Хаягийн жагсаалтаас хаяг сонгох эсвэл шинэ хаяг үүсгэх хэсгийг нээнэ.
  2. Нэр, нууц үг, alias, дамжуулалт болон боломжтой төлөвийн үйлдлээс шаардлагатайг сонгож мэдээллээ бөглөнө.
  3. Хүсэлт илгээсний дараа боловсруулалтын төлөв болон бодит үр дүнг дахин шалгана.
Хамгаалагдсан эзэмшигчийн сэргээх хаяг болон цуцлагдсан үйлчилгээ дээр нэмэлт хязгаарлалт үйлчилж болно.

Бүлэг, DNS болон Webmail

Үйлчилгээний хуудсанд түгээлтийн бүлэг, домэйны шалгалт болон mail client тохиргоо харагдах боломжтой. Webmail нь тусдаа нэвтрэлттэй тул MailOcean portal эсвэл WHMCS-д нэвтэрснээр mailbox-д автоматаар нэвтрэхгүй.

  1. Бүлгийн хаяг болон домэйний шалгалтыг тухайн үйлчилгээний боломжит хэсгээс нээнэ.
  2. Мэйл програмын холболтын мэдээллийг тохиргооны хэсгээс авна.
  3. Вэбмэйлд бүтэн мэйл хаяг болон тухайн хаягийн нууц үгээр тусад нь нэвтэрнэ.

Тусламж хэрэгтэй юу?

Бүртгэл, холболт болон гэрээний талаар манай багтай холбогдоорой.

info@mail-ocean.com ↗